Байгалийн Супер Хүнс

Нууц үгээ мартсан?

Бүртгүүлэх
32-0202
Таны захиалгад
- - бүтээгдэхүүн байна.
Нийт төлбөр: 0.00төг
Хүргэлт үнэгүй!
Нүүр хуудас Бүтээгдэхүүнүүд Мэдээ, Мэдээлэл Хаанаас авах вэ? Асуулт & Хариулт Холбоо барих
Бүтээгдэхүүнүүд
» Биоактив Спирулина
» Органик Спирулина
» Ургамлын Кальци
» Алоэ Вера Шүүс
» Алоэ Вера капсул
» Алоэ Вера Шүршигч
» Aлоэ Вера нүүрний Гель
» Aлоэ Вера биеийн Гель
» СиСи Флакс
» Натурал Витамин С
» Натурал Селен
» Хлорелла
» Гэдэсний биотик
» Хүүхдийн гэдэсний биотик
» Биоактив Цагаан гаа
» Ийзи Травел
» Астазан
» Улаанбуудайн өвс
» Арвайн өвс
» Биоактив Үхрийн нүд
Имэйл лист-д нэгдэх

Бүтээгдэхүүн захиалах
32-0202 утсаар
энд дарж онлайнаар
Мэдээ, Мэдээлэл
Синтетик витамин хэрэглэсэээр байх уу?
Дийлэнх олон төрлийн витамины цуглуулга нь синтетик аргаар үйлдвэрлэгдсэн байдгийг та мэдсэн үү? Энэ нь: Тэдгээрт агуулагдаж байгаа тэжээллэгийн бодис нь байгалийн гаралтай биш үйлдвэрийн буюу лабораторт боловсруулагдсан байдаг гэсэн үг. Шинжлэх ухаан нь энгийндээ хэлбэл байгалийн гаралтай тэжээлийг дахин үйлдвэрлэх боломжгүй бөгөөд витамин амин дэмүүд нь үйлдвэрийн аргаар дахин боловсруулалтад орсон үед үр дүнтэй үйлчилдэггүй гэдгийг баталж байна.
Тогтмол хэрэглээ + 20% Бонус
Манай компани сар бүр худалдан авалт хийдэг тогтмол хэрэглэгчиддээ бонус буюу урамшуулал олгох системээ илүү танд ойр - хүртээмжтэй байлгах зорилгоор шинэчиллээ.
илүү »
Онлайн зөвлөгөө

Хэрэглэгчдийн сэтгэгдэл:
Хлорелла
Сэтгэгдэл:
Sain bn uu ene buteegdehuuniig Hohuul hun hereglej bolohuu? Huuhed yamar negen hor nolootoi yu?...
Т.Мөнхцэцэг
Биоактив Спирулина
Сэтгэгдэл:
Би Биоактив Спирулинаг сүүлийн 2 сарын турш хэрэглэж байна. Энэ бүтээгдэхүүн надад маш их таала...
А.Ариунболд
Ургамлын Кальци
Код:
Үнэ:
Тоо:
30ш (капсул)
15001
27,900
60ш (капсул)
15009
45,900
100гр (нунтаг)
15000
30,900
ТА ХАМГИЙН САЙН КАЛЬЦИ ХЭРЭГЛЭЖ ЧАДАЖ БАЙГАА ЮУ?
Хоол судлаачид болон эрдэмтэд ургамлын байгалиас гаралтай кальци нь удаан хугацааны кальцийн хэрэглээний хамгийн тохиромжтой нь гэдэгтэй санал нэгдээд байна. 100% байгалийн гаралтай кальцийг байгалиас нь авч хүнсэндээ хэрэглэж буй кальци нь лабораторийн аргаар хүний гараар бүтээгдсэн кальцаас хол давуу чадвартай юм.
– Яс, хумсыг эрүүл бат бөх болгох
– Ясны сийрэгжилтийн эсрэг хамгийн сайн үйлчлэх
– Араг ясны бэхжилт, нурууны тэгш байдлыг дэмжих
– Шүд бэхжүүлж, бат бөх байлгах
Та хамгийн сайн кальцийг хэрэглэж чадаж байгаа юу?

Хоол судлаачид болон эрдэмтэд ургамлын байгалиас гаралтай кальци нь удаан хугацааны кальцийн хэрэглээний хамгийн тохиромжтой хэлбэр нь гэдэгтэй санал нэгдээд байна. 100% байгалийн гаралтай кальцийг байгалиас нь авч хүнсэндээ хэрэглэх нь  лабораторийн аргаар хүний гараар бүтээгдсэн кальцаас хол давуу чадвартай.

Бидэнд кальци яагаад хэрэгтэй вэ?

Кальци бол бидний бие организмд зайлшгүй хэрэгтэй, чухал эрдэс бодисуудын нэг юм. Мөн энэ нь бие махбодод хамгийн өргөн тархсан ба яс, шүд, хумсны 99 хувьд агуулагдана. Мөн кальци нь зүрх, мэдрэл, булчин зэрэг биеийн бараг эд, эс бүхэнд нөлөөлдөг бөгөөд ясны өсөлт хөгжилт болон эрүүл байдал нь биед агуулагдах кальцийн хэмжээнээс шууд хамааралтай.  
Бид ясыг огт өөрчлөгддөггүй гэж төсөөлдөг ч тийм биш, хүний яс амьдралын туршид байнга элэгдэж, шинэ эсээр нөхөн төлжиж байдаг. Үнэн хэрэгтээ, бидний араг яс ойролцоогоор 7 жил тутамд бүхлээрээ шинэчлэгддэг гэнэ!

Хүн хангалттай хэмжээгээр кальци хэрэглэхгүй бол бие махбод нь бусад гол эд, эрхтнүүдийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй кальцийг шууд яснаас авч эхэлдэг. Үүнээс үүдэн яс сийрэгжих, хэврэгжих, амархан хугарах төдийгүй нас ахих тусам сөрөг үр дагавар нь ихэснэ. Ясны эрүүл байдлыг хадгалахын тулд өдөр тутам хангалттай хэмжээний кальци хэрэглэх шаардлагатай.

Хүнд кальци дутагдвал гар, хөл бадайрч, хумс хугарамтгай болох, яс сийрэгжих, толгой өвдөх, зүрх дэлсэх, даралт ихдэх, нойргүйдэх, цочимтгой болох, булчин шөрмөс татах, сандрах, гэнэт түгших, шүд хэврэгших, хугарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.  

Кальци хэрэглэх үед хамгийн чухал нэг зүйл бол энэ нь яс руу шимэгдэх байдлаар бие махбодод шингэж, нийлэгжих явдал юм. Хүний биед эрдэс нь чулуулаг байдлаараа шимэгдэж (ургамлынхтай адил) чаддаггүй учир бид кальцийн хэрэгцээгээ хангахын тулд есөн жорын хүчилтэй урвалд оруулсан чулуу залгилах ёстой гэж үү?

Хүнс судлаачид болон шинжлэх ухааны эрдэмтэд аль эрт байгалийн гаралтай хүнснээс гаргаж авсан кальци нь “удаан хугацаанд хэрэглэгдэхэд хамгийн тохиромжтой кальцийн хэлбэр” гэдгийг тогтоосон байна. Байгалийн гаралтай хүнснээс гаргаж авсан кальци нь хүнсний бус аргаар гарган авсан кальциас хамаагүй илүү үр дүнтэй.
Хүнд шаардлагатай амин дэм, эрдэс бодисуудын хамгийн сайн эх үүсвэр нь байгалийн гаралтай ургамал ногоо байдаг.

Хэрэглэж буй кальци маань бие махбодод шимэгдэж, нийлэгжиж байгаа эсэх нь бүүр ч чухал юм.
Ясыг скан дурангаар харахад шингээгүй шахмал кальци илэрчээ...

Хатуу бүрмэл шахмалыг зарим хүмүүс шингээж чаддаггүй нь нэгэнт илхэн болсон. Саут Айландын Тинвалдаас Эдна ингэж хэлжээ: “2 жилийн өмнө ясны шинжилгээ хийлгэж дурандуулахад, үзлэгийн эмч миний хэвлийн хэсэгт жижигхэн цагаан зууван шахмал шиг хэлбэртэй зүйл олж  хараад их гайхсан юм. Хэсэг ярилцсаны эцэст, миний 6 цаг орчмын өмнө уусан шахмал кальци бүхлээрээ явж байсныг мэдсэн юм даа. Биед ер нь шингэдэг юм уу энэ чинь гэсэн хүндхэн асуулт тулгарсан шүү.” Эдна, Тинвалд, Саут Айланд, Шинэ Зеланд, 2004.

Кальцийн бэлдмэлийг юунаас гаргаж авдаг вэ?

Кальцийн бэлдмэлийн шошгон дээр тухайн кальцийн төрлийг тодорхойлсон байдаг.
Кальцийн төрөл Юунаас гаралтай
Кальци гидроксиапатит(Calcium Hydroxyapatite) Няцалж нунтагласан үнээний яс
Кальци карбонат(Calcium Carbonate) Шохойн чулуу буюу тундасжуулсан шохой
Кальци цитрат   (Calcium Citrate) Сүүний хүчил, нимбэгний хүчилтэй нийлэгжүүлсэн шохойн чулуу эсвэл шохой
Кальци глюконат(Calcium Gluconate) Глюконы хүчилтэй нийлэгжүүлсэн шохойн чулуу эсвэл шохой
Кальци лактат (Calcium Lactate) Сүүний хүчилтэй нийлэгжүүлсэн шохойн чулуу эсвэл шохой
Шүрэн кальц /Coral calcium/ Үхэжсэн шүр
Лайфстрийм  натурал кальци Литотамниум калкариум хэмээх далайн ургамал

Лайфстрийм Натурал Кальци гэж юу вэ?

Лайфстрийм Натурал Кальци нь Литотамин кальци хэмээх баталгаат органик далайн ургамал юм. Энэ нь өөр хаана ч байхгүй хамгийн сайн шимэгддэг, дээд зэргийн кальци гэдэгт бид итгэлтэй байна.

Лайфстрийм Натурал Кальци хамгийн дээд зэргийн чанартай кальци. Учир нь:

•    Цорын ганц Баталгаажсан Органик кальци
•    Биед тун сайн шимэгдэж, нийлэгждэг – шууд яс руу шингэдэг
•    100% сүү агуулаагүй, амьтны гаралгүй, ургамлын гаралтай, цавуулаггүй
•    Магни, цайр, бор, селен, фосфор агуулсан – байгалиасаа
•    Гидроксиапатит агуулаагүй (нунтагласан үнээний яс)
•    Амьтны гаралтай ямар нэг бүтээгдэхүүн агуулаагүй
•    Муудахаас сэргийлэх бодис, нэмэлт нийлэг бодисууд агуулаагүй
•    Кальциар асар баялаг ба хавсарсан олон эрдсүүдтэй – байгалиасаа
•    Залгихад-хялбар капсул болон бараг амт үгүй нунтаг 2 хэлбэртэй
•    Нийлэгжүүлэн боловсруулж эсвэл шохойноос гаргаж аваагүй
•    Цэвэр байгалийн гаралтай кальцит хүнс

Лайфстрийм Натурал Кальци сайн шимэгддэг үү?

Тийм. Энэ нь дараах 3 онцгой шинжээс шалтгаална:

•    Лайфстрийм Натурал Кальци нь ялангуяа хоол боловсруулах системд хариу үйлдэл сайн үзүүлж, шимэгдэлтийг гойд сайжруулах сиймхий “зөгийн сархинаг мэт” бүтэцтэй.
•    Лайфстрийм Натурал Кальцийн молекул маш том гадаргуутай. Энэ нь уусалтыг түргэсгэж кальцийн ионжилтыг асар ихэсгэдэг. Гадаргын хэмжээ ихэснэ гэдэг маань чухамдаа үйлчлэх хүрээ ихсэж, шимэгдэлт сайжирна гэсэн үг юм.
•    Лайфстрийм Натурал Кальци нь магни, бор, селен, фосфор, цайр, зэс, йод агуулсан Байгаль Эхээс заяасан гайхалтай байгалийн гаралтай бүтээгдэхүүн.

Лайфстрийм Натурал Кальци, витамин Д болон ясны бат бөх байдлыг нэмэгдүүлэх дасгалууд

Хоолны дэглэмдээ хангалттай хэмжээний кальци хэрэглэхийг мэдэж байхаас гадна витамин Д хэрэглэснээрээ таны бие дэх кальцийн түвшинг тогтвортой хэмжээнд барьж байдаг. Мөн ясанд ачаалал өгөх дасгал нь ясны бат бөх байдлыг нэмэгдүүлэхэд маш чухал байдаг. Наранд их байдаг хүмүүс витамин Д-г нэмэлтээр хэрэглэх шаардлага байхгүй. Нарны гэрэл нь бидний арьсаар дамжиж витамин Д-г өгч байдаг.

Лайфстрийм натурал кальци нь 100% байгалийн гаралтай далайн ургамал учраас ямар нэгэн Д витамин нэмдэггүй. Ихэнх хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд орсон Д амин дэмийг хонины ланолинаас гаргаж аван нэмсэн байдаг.

Наранд байх нь хязгаарлагдмал хүмүүст зориулж зөвлөхөд өндөгний шар, масло мөн лайфстрийм хлорелла зэргийг Д витамины хамгийн сайн эх үүсвэр болгохыг зөвлөж байна.
Ясанд ачаалал өгөх дасгалууд нь алхах, явган гүйх, аэробик, теннис тоглох болон бүжгээр хичээллэх зэрэг юм. Ясанд тохиромжтой ачааллыг өгөхийн тулд 7 хоногт 3-4 удаа 1 удаадаа 20-30 минут энэхүү дасгалыг хийхийг зөвлөж байна.

Та кальци магнийг заавал 2:1 харьцаагаар хэрэглэх шаардлагатай юу?

Үгүй. Кальциар баялаг 2:1 харьцаатай байгалийн гаралтай хүнс огт байхгүй ба кальци, магнийн харьцаа хоол хүнс бүхэнд харьцангуй хэлбэлзэлтэй байдаг. Хүний хөхний сүү л гэхэд 10:1 харьцаатай буюу үнээний сүү болон бусад байгалийн гаралтай хүнстэй ижил.
Хүн төрөлхтөн Хятад, Польш, Япон, Африк-Америкчуудаас авахуулаад кальци магнийг 2:1 харьцаагаар хэрэглээгүй ч олон мянган жилийн турш тун бат бөх ястай байсан юм шүү.


Лайфстрийм Натурал Кальцийг өдөр тутам хэрэглэснээр:

•    Яс, хумсыг эрүүл бат бөх болгоно.
•    Ясны нягтшил, бат бөх чанарыг хамгаална.
•    Араг ясны бэхжилт, сээр нурууны тэгш шулуун байдлыг дэмжнэ.
•    Шүд бэхжүүлж, бат бөх эрүүл байлгана.

Үр дүн нь аяндаа мэдрэгдэнэ...

“Би Лайфстрийм Натурал Кальцийг сүүнд харшилтай, ууж тэвчдэггүй хүмүүст нэн тохиромжтой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж зөвлөмөөр байна. Миний 2 ойтой хүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэх боломжгүй тул ¾ цайны халбага натурал кальци холисон жимсний ундаа л түүний өдрийн кальцийн хэрэгцээг хангадаг юм. Хамгийн аятайхан нь нунтаг маань сайн уусдаг учраас хүү маань юм нэмсэн гэж огт анзаардаггүй гээч!  Ийм төрлийн кальци шимэгдэлт сайтай, 100% баталгаат органик, мөн бусад олон төрлийн яс эрүүл байлгахад тустай эрдсүүд агуулсан гэдэг нь үнэхээр таатай санагдаж байна.” Шалине, Аукланд, Шинэ Зеланд, 2003-02

Судалгаа:

Кальци корбанаттай харьцуулан үзэхэд литотамниум нь хамаагүй илүү байсан байна. Лайфстрийм Натурал кальцийг бусад олон кальцийн эх үүсвэртэй харьцуулан 3 ондоо pH түвшинд уусамтгай чанарыг үнэлэх судалгаа хийхэд, Лайфстрийм Натурал кальци бусдаас хамаагүй илүү уусдаг нь батлагдсан ба дунд чөмөгний жинг хамгийн сайн нэмдэг болох нь тогтоогджээ. Туршилтанд ион сонгодог электрод болон уусамтгай чанарыг илүү бодитой хэмжих тусгайлан бүтээсэн систем ашигласан байна.

Энэхүү судалгааны үр дүнгээс Лайфстрийм Натурал кальци тун сайн шимэгдэж, нийлэгждэг бөгөөд яс руу шууд шингэдэг болохыг тодорхой харж болно.

Ясны эрүүл байдлыг хадгалахын тулд хангалттай хэмжээний кальцийг бид нэмэлтээр хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ ямар төрлийн кальцийн бэлдмэл хэрэглэх вэ? гэдэг нь маш чухал.
Орц, түүхий эд
Литотамниум калкариум (Lithothamnium calcareum) хэмээх баталгаат органик цэвэр далайн ногоо (83%), ургамлын гаралтай капсуль (гипромелоз ба ус), дал модны жимснээс гаргаж авсан магни, эрдэс бодис.

Шохойноос гаргаж аваагүй, сүү, генетик инженерийн аргаар гаргасан бодис болон гидроксиапатит агуулаагүй, цавуулаггүй, амьтны гаралгүй, глютенгүй.
 
1. Капсультай кальци: 1 капсульд 300мг цэвэр кальци агуулагдана.
2. Нунтаг кальц:

- 1/4 цайны халбага нунтагт 231 мг цэвэр кальци
- 1/2  цайны халбага нунтагт 462мг цэвэр кальци
- 3/4  цайны халбага нунтагт 693мг цэвэр кальци
- 1  цайны халбага нунтагт 924мг цэвэр кальци тус тус агуулагдана.   

Лайфстрийм натурал кальци нь магни, бор, селен, фосфор, цайр, зэс, иод, хүхэр агуулна.


Шим тэжээлийн агууламж
Лайфстрийм Натурал Кальци 30ширхэг ба 60 ширхэгтэй

Капсул нэг бүрд агуулагдах үндсэн найрлагын хэмжээ *
Кальци 300 мг
Магни 28 мг
Фосфор 525мкг
Бор 22мкг
Селен 0.9мкг
Цинк 5.6мкг
Зэс 11.8мкг
Сулфур 2.6 мг
Иод 5.9мкг

Лайфстрийм Натурал Кальци нунтаг 100гр

Нэг цайны халбаганд ноогдох үндсэн найрлагын хэмжээ *
Кальци 924мг
Магни 79мг
Фосфор 1.7мкг
Бор 70мкг
Селен 2.8мкг
Цинк 62мкг
Зэс 5.6мкг
Сулфур 8.4мг
Иод 56мкг






Капсултай Кальци: 1 капсулд 300мг кальци агуулагдана.

Нунтаг Кальци:

- ¼ жижиг цайны халбага буюу 0,75гр нунтагт 231мг кальци
- ½ жижиг цайны халбага буюу 1,5гр нунтагт 462мг кальци
- ¾ жижиг цайны халбага буюу 2,25гр нунтагт 693мг кальци
- 1 жижиг цайны халбага буюу 3гр нунтагт 924мг кальци
- 1 цайны халбага буюу 3,75гр нунтагт 1155мг кальци тус тус агуулагдана.

Хэрэглэх тун:

1-11 хүртэлх насны хүүхэд: өдөр бүр ¼ - ½ жижиг цайны халбага нунтаг кальци
12-15 хүртэлх насны хүүхэд: өдөр бүр 1-3 капсул эсвэл ½ - 1 жижиг цайны халбага
16-гаас дээш насныхан: өдөр бүр 1-3 капсул эсвэл ½ - ¾ жижиг цайны халбага
Жирэмсэн эмэгтэй: өдөр бүр 2-4 капсул эсвэл ½ - 1 цайны халбага
Хөхүүл эмэгтэй: өдөр бүр 1 цайны халбага

Лайфстрийм Натурал Кальцийг хэрхэн хэрэглэх вэ?


Капсулыг шингэнээр даруулж уух буюу нунтагийг хоолонд цацан хэрэглэнэ. Лайфстрийм Натурал Кальцийг хоолны үед ууснаар шимэгдэлт нь илүү сайжирдаг. Сүүн бүтээгдэхүүнгүй дэглэм сахиж байгаа бол кальцийг илүү өндөр тунгаар уух гэх зэргээр хувь хүн бүрийн шим тэжээлийн хэрэгцээ өөр өөр байна. Дэлгэрэнгүй зөвлөгөөг мэргэжлийн хүнээс авж болно.  

Бие махбодид дээд зэргээр шимэгдэж, нийлэгжинэ.

Хэрэглэх арга:

Лайфстрийм Натурал Кальци нунтагийг ундаа, нарийн боов, хоол хийх явцдаа нэмж өгснөөр кальци болон нэмэлт эрдсийн түвшин нэмэгддэг. Лайфстрийм Натурал Кальци нь элдэв амтгүй ба дараах аргаар хэрэглэж болно:
- Лайфстрийм Биоактив Спирулина Смүүти шингэнд нэмж өгснөөр илүү үр дүнтэй, кальци ихтэй холимог болно.
- Кальциар баялаг нарийн боов (талх, бялуу, жигнэмэг г.м) хийх гэвэл орцонд нь нунтаг кальци нэмж өгөхөд л хангалттай.
- Жүржийн шүүстэй хольж болно.
- Улаан лоолийн шүүсэнд хийсэн ч болно.
- Кальциар баялаг ундаа хийхэд Лайфстрийм Натурал Кальцийг жимсний шүүс болон гадил жимстэй холин сэгсэрнэ – тун амттай шүү!
- Агшаамал болон эрдэнэшишийн сериал дээр цацаж өгнө.

Анхаарах зүйлс:

Бага насны хүүхдэд капсултай кальци нь залгихад хүндрэлтэй байх тул зохимжгүй. Бусад дотуур ууж хэрэглэх эмтэй хавсарган хэрэглэснээр эмийн үр нөлөө буурах талтайг анхаарна уу. Нэмэлт зөвлөгөөг мэргэжлийн эмчээс авна уу.

Хэрвээ та манай тогтмол хэрэглэгч бол веб сайт-д нэвтрэн орж тухайн бүтээгдэхүүнээ сонгон сэтгэгдлээ үлдээнэ үү.
Биоактив Спирулина
Витамин, Эрдэс бодис, Уураг, Төмрийг нэг дороос хамгийн их хэмжээгээр авах цорын ганц байгалийн Мульти-витамин
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
100ш (шахмал) 27,900
100гр (нунтаг) 42,900
Органик Спирулина
Лайфстрийм Органик Спирулина нь бусад спирулина-аас антиоксидантын түвшингээр харьцангуй илүү, мөн түүнд агуулагдах каротинойдууд, ксантофилл, болон хлорофилл гэх мэт фито-нутриентууд мөн уурагын пигмент, фикоцианин нь түүнийг хамгийн хүчтэй дархлаа дэмжигч хүнс болгодог.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
200ш (шахмал) 55,900
Алоэ Вера Шүүс
Лайфстрийм Алоэ Вера жүүс нь найрлагандаа Алоэ Барбаденсис-ийн доторх гелийг шинэхэнээр нь огтолж авч хийсэн шинэхэн амттай бүтээгдэхүүн юм. Олон эрдэмтэд эмийн ургамал гэж нэрлэсэн Алоэ Вера-г олон зууны туршид өвчнөөс сэргийлэх зорилгоор хэрэглэж ирсэн.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
500мл 28,900
69,900

Алоэ Вера капсул
Лайфстрийм зуун настын бэлдмэл нь Алоэ Вера ургамлын навчнаас тэжээллэгийн хамгийн оргил үед гарган авч тусгайлан бэлтгэсэн дээд зэргийн Алоэ нунтагийг агуулдаг.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
30ш (капсул) 29,900
Алоэ Вера Шүршигч
Олон зуун жилийн өмнөөс Алоэ верагийн арьс чийгшүүлдэг чанарыг ашиглан арьсыг хатаж хуурайшихаас хамгаалж иржээ. Алоэ верад агуулагдах амин дэм, эрдэс бодисууд нь арьсны чийгшилтийг асар хурдацтай нөхөж, тогтворжуулж өгнө.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
185мл 22,900
Aлоэ Вера нүүрний Гель
Алоэ Барбадэнсис ургамлын доторхи гельд агуулагдах олон тооны минералууд, энзимүүд, витаминууд, уураг, амин хүчлүүд болон сапонин, полисахарид гэх мэт бусад идэвхит бодисууд нь арьсны эсийн нөхөн төлжилтийг онцгой сайжруулах буюу биогеник үйлчилгээтэй.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
100гр 21,900

Aлоэ Вера биеийн Гель
Алоэ Барбадэнсис ургамлын доторхи гельд агуулагдах олон тооны минералууд, энзимүүд, витаминууд, уураг, амин хүчлүүд болон сапонин, полисахарид гэх мэт бусад идэвхит бодисууд нь арьсны эсийн нөхөн төлжилтийг онцгой сайжруулах буюу биогеник үйлчилгээтэй.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
260гр 24,900
500гр 39,900
СиСи Флакс
Эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан Органик болон байгалын гаралтай Лайфстрийм СиСи Флакс нь 3 төрлийн дээд зэргийн баталгаатай органик хүнсний бүтээгдэхүүнийг хүчтэй үйлчлэлтэй байгалийн хольцтой нийлүүлж эмэгтэйчүүдэд хүнс тэжээлийн шаардлагад нийцүүлэн тусгайлан гаргаж авсан бүтээгдэхүүн юм.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
200гр (нунтаг) 50,900
Натурал Витамин С
Өнөө үед байгаа ихэнхи С витамины нэмэлтүүдийг эрдэнэ шишийн глюкозноос химийн ба/эсхүл эсэлдүүлэх замаар үйлдвэрлэдэг юм. Харин Лайфстрийм Натурал Витамин C нь ямарваа нийлэг аскорбины хүчил эсвэл бусад нийлэг бодис агуулаагүй.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
60ш (капсул) 59,900

Натурал Селен
Селен бол хүний эрүүл мэндэд маш чухал химийн элемент юм. Хүний бие өөрөө селен гаргах боломжгүй бөгөөд хоолоор дамжуулан авдаг.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
30ш (капсул) 32,900
Хлорелла
Лайфстрийм Хлорелла бол 20 гаруй витамин, минералийг  агуулдаг бичил ургамал бөгөөд RNA& DNA-н цөмд элбэг байдаг. Лайфстрийм Хлорелла нь байгалийн хлорфиллийг хамгийн ихээр агуулсан байдаг тул цэвэрлэгээний болон хорыг гадагшлуулах хүчтэй бодисыг агуулсан байдаг бөгөөд бие организм шимт бодисыг хүлээн авах чадварыг дээшлүүлнэ.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
90ш (капсул) 35,900
Гэдэсний биотик
Лайфстрийм Гэдэс Дотрын Биотик нь Их Британи улсад хамгийн өргөн хэрэглэддэг 100% байгалийн гаралтай гэдэсний бүтээгдэхүүн бөгөөд маш олон хоол боловсруулах замын эмгэг судлаач, эмч нар энэ бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөг.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
200гр (нунтаг) 52,900

Хүүхдийн гэдэсний биотик
Хүүхдийн хоол боловсруулах үйл ажиллагаа нь хооллолтонд мах, махан бүтээгдэхүүн, түргэн хоол ихээр хэрэглэснээс үүдсэн ширхэглэг эдийн дутагдал үүсэх магадлал өндөр байдаг
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
100гр (нунтаг) 46,900
Биоактив Цагаан гаа
Цагаан гаа нь өвлийн зэврүүн хүйтэнд биеийг дулаацуулах увидастай. Хятад,Түвдийн анагаах ухаанд чухал байр суурийг эзэлдэг бөгөөд олон төрлийн уламжлалт эмийн үндсэн орц нь болдог.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
30ш (капсул) 29,900
Ийзи Травел
Лайфстрийм Ийзи Травэл бол агаар, газар, далайгаар аялах үед дотор муухайрах өвчнийг эдгээж, гэдэс ба хоол боловсруулах эрхтний замыг тайвшруулах үйлчилгээтэй цагаан гааны ханд агуулсан бүтээгдэхүүн юм. 
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:

Астазан
Хүний бие физиологийн ашигтай ажиллагааг цоо шинэ шатанд авчирч буй бүтээгдэхүүн бөгөөд бусад антиоксидантуудаас нарны хамгаалалт болон дасгал, ачааллын дараа бие хурдан хугацаанд хэвийн байдалд шилжих зэрэгт онцгой үйлчилгээ үзүүлдгээрээ ялгаатай
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
30ш (капсул) 55,900
Улаанбуудайн өвс
Улаан буудайн өвсний шүүс нь эрүүл мэндийг дэмжих онцгой бүтээгдэхүүн гэдгээр дэлхийд танигдаж, жимсний шүүсний кафе, эрүүл хооллолтын төвүүд, өөрөө жимсний шүүс шахаж уудаг хүмүүсийн дунд нэгэнт танигдсан бүтээгдэхүүн болсон байна.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
60ш (капсул) 37,900
Арвайн өвс
Орчин үед бид цаг зав багатай, түргэн хоол их хэрэглэн, хангалттай эрүүл ногоо идэхгүй зэргээс шалтгаалан өөрсдийнхөө эрүүл мэндэд хор учруулан, хүчил ба шүлтийн харьцаа алдагдах болсон.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
30ш (капсул) 25,900
60ш (капсул) 37,900
100гр (нунтаг) 43,900

Биоактив Үхрийн нүд
Үхрийн нүдийг өдөр тутмын хэрэглээгээ болгосноороо таны тархийг онцгой хамгаалж харааг сайжруулж нүдний ачаалал болон өвдөлтийг намдааж харанхуйд илүү сайн харах чадварыг дээшлүүлнэ.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
30ш (капсул) 86,900
2009 © lifestreamTM "БиоХэлфМонголиа ХХК"; Холбоо барих: 32-0202, 9661-9055