 |
Бичлэг |
|
|
This text will be replaced
|
|
 |
Мэдээ, Мэдээлэл |
|
| Кальцийн дутагдлаас үүсэх эмгэг, шинж тэмдэг |
|
Кальци нь хүний бие махбодийн үндсэн элементүүдийн нэг бөгөөд шүд, ясанд 99% нь цус болон зөөлөн эдийн эсэд 1% агуулдагддаг.
|
| Ус таны эрүүл мэндэд |
|
Та өдөрт хэдэн стакан ус уудаг вэ? Гэдэг асуултыг нэг биш удаа сонссон байх. Энэ нь энгийн бөгөөд маш чухал асуулт юм. Усны хэрэгцээ нь таны амьдралын үндсэн хэсэг болдог. Бид танд өдөр бүр 10 стакан ус уухыг санал болгож байна.
|
|
| илүү » |
|
 |
Сэтгэгдэл |
|
|
|
|
|
|
|
|
Ургамлын Кальци
|
|
| ТА ХАМГИЙН САЙН КАЛЬЦИ ХЭРЭГЛЭЖ ЧАДАЖ БАЙГАА ЮУ? |
|
|
|
|
Биед бүрэн шингэж төгс үйлчилгээ үзүүлэх цорын ганц баталгаажсан органик кальци |
|
|
|
|
– Яс, хумсыг эрүүл бат бөх болгоно – Нас ахих тусам ясны нягтшил, бат бөх чанарыг хамгаална – Араг ясны бэхжилт, сээр нурууны тэгш шулуун байдлыг дэмжинэ – Шүд бэхжүүлж, бат бөх эрүүл байлгана – Яс сийрэгжилтэд өртөх эрсдлийг багасгана – Цагаан хоолтой хүмүүсийн кальцийн хэрэгцээг хангана |
|
Шинжлэх ухааны эрдэмтэд болон хүнс судлаачид байгалийн гаралтай кальци нь удаан хугацаанд хэрэглэхэд хамгийн тохиромжтой кальцийн хэлбэр гэдгийг тогтоосон байна. Байгалийн гаралтай кальци нь хүнсний бус аргаар гарган авсан кальциас хамаагүй илүү үр дүнтэй. Гэвч кальци их хэмжээгээр агуулсан хүнс тун цөөн байдаг. Насанд хүрсэн хүн өдөрт 700-1500мг кальци хэрэглэх шаардлагатай бөгөөд энэхүү хэрэгцээгээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр дамжуулан авах нь зүйтэй.
Хэнд хэрэгтэй вэ?
- Жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүд
- 35-аас дээш насны эмэгтэйчүүд
- Ахимаг насныхан
- Өсөлтийн насны хүүхдүүд
- Цагаан хоолтон
- Сүү сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг эсвэл харшилтай (лактозд тэсвэргүй)
- Хорт зуршилтай хүмүүс (архи, тамхи, кофе)
- Хоолны дэглэм баримталдаг хүмүүс
Кальци яагаад бидэнд хэрэгтэй вэ?
Кальци нь биед харьцангуй их хэмжээгээр агуулагддаг эрдэс бодис бөгөөд нийт кальцийн 99% нь яс, шүдэнд, үлдсэн нь эсийн гаднах шингэн болон зөөлөн эдэд агуулагддаг. Кальцийг өдөр бүр хангалттай хэмжээгээр хэрэглээгүйгээс болж бие махбод хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд кальцийг шууд яснаас авч эхэлдэг. Кальци дутагдвал гар, хөл бадайрч, хумс хугарамтгай болох, яс сийрэгжих, хэврэгжих, толгой өвдөх, зүрх дэлсэх, даралт ихдэх, нойргүйдэх, цочимтгой болох, булчин шөрмөс татах, сандрах, гэнэт түгших, шүд хэврэгших, хугарах зэрэг шинж илэрдэг ба нас ахих тусам сөрөг үр дагавар нь ихэсдэг.
Кальцийн дутагдалд дараах хүмүүс өртөх эрсдэлтэй.
- 45-аас дээш насны эмэгтэйчүүд
- Кофены хэрэглээ өндөр
- Архи, согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг
- Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
- Тамхи татдаг
- Дасгал, хөдөлгөөн байнга хийдэг
- Жин багатай хүмүүст дутагдал үүсэх магадлал өндөр байдаг.
Түүнчлэн кальци нь зүрх, мэдрэл, булчингийн эсэд нөлөөлөх ба ясны өсөлт хөгжил, эрүүл байдал нь биед агуулагдах кальцийн хэмжээнээс шууд хамааралтай. Хүний хоногт шаардлагатай кальцийн хэмжээ нь нас, физиологийн онцлог, хоол тэжээлийн байдал, дааврын тогтолцоо, дасгал хөдөлгөөн зэргээс хамаарч хоорондоо ялгаатай байна. Тухайбал насанд хүрсэн хүн хоногт дунджаар 700мг кальцийг ялгаруулаад мөн төдий хэмжээний кальцийг эргэн хуримтлуулах шаардлагатай байдаг. Харин бага насны хүүхэд хоногт 500 мг кальци, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд нь 1000-1200мг кальцийг өдөр бүр авч байх шаардлагатай. Зарим хүмүүс ясыг огт өөрчлөгддөггүй гэж боддог ч үнэндээ тийм биш юм, хүний яс амьдралын туршид байнга элэгдэж, шинээр нөхөн төлжиж байдаг. Үнэн хэрэгтээ, бидний араг яс ойролцоогоор 7 жил тутамд бүхлээрээ шинэчлэгддэг гэнэ!
Кальцийн үүрэг:
- Биеийн ерөнхий эрүүл мэндийн байдлыг тэтгэх, хэвийн байлгах
- Хэвийн өсөлт, хэвийн хөгжлийг хангах
- Бүхэл амьдралын туршид яс, шүдний эрүүл байдлыг хадгалдаг
- Булчин ба мэдрэлийн үйл ажиллагааг хангах, дэмжих
- Зүрхний цохилтын хэвийн байдлыг хангах
- Ясны эдийг бүтээхэд оролцож, бүтцийн хэсэг болдог
- Булчингийн агшилтанд оролцдог
- Цус бүлэгнэлтэнд оролцож, цусны даралтыг зохицуулдаг
- Эс хоорондын мэдээлэл дамжуулагч болдог
- Бамбай булчирхайн зарим нэг дааврын зохицуулаганд оролцдог
- Эсийн бүтэц , В12 аминдэмийн шимэгдэлтэнд нөлөөлдөг байна
Иймээс ясны эрүүл байдлыг хадгалахын тулд өдөр тутам хангалттай хэмжээний кальци хэрэглэх шаардлагатай. Гэвч кальци хэрэглэх явцдаа анхаарах чухал зүйл нь бие махбодод шимэгдэж, нийлэгжиж байгаа эсэхэд хяналт тавих хэрэгтэй. Тиймээс бид ямар төрлийн кальцийн бэлдмэл хэрэглэж байна вэ гэдэгтээ анхаарах нь чухал.
Ясны нягт үздэг аппарат шингээгүй шахмал кальцийг илрүүлжээ...
Зарим хүмүүс хатуу шахмал кальцийг шингээж чаддаггүй нь нэгэнт тогтоогджээ. Шинэ Зеландын Өмнөд арлын иргэн Эдна ингэж ярьжээ: “Би 2 жилийн өмнө ясны нягтаа шинжлүүлсэн юм. Тэгэхэд үзсэн эмч маань миний хэвлийн хэсэгт жижигхэн цагаан зууван шахмал шиг хэлбэртэй зүйл олж хараад их гайхсан. Хэсэг ярилцсаны эцэст миний 6 орчим цагийн өмнө уусан шахмал кальци бүхлээрээ явж байсныг мэдсэн юм. Энэ ч ер нь биед шингэдэг юм уу гэсэн хүндхэн асуулт тулгарсан шүү” Эдна, Тинвалд, Өмнөд арал, Шинэ Зеланд улс, 2004.
Кальцийн бэлдмэлийг юунаас гаргаж авдаг вэ?
Кальцийн бэлдмэлийн шошгон дээр тухайн кальцийн төрлийг тодорхойлсон байдаг.
| Кальцийн төрөл |
Юунаас гаралтай |
| Кальци гидроксиапатит(Calcium Hydroxyapatite) |
Няцалж нунтагласан үнээний яс |
| Кальци карбонат(Calcium Carbonate) |
Шохойн чулуу буюу тундасжуулсан шохой |
| Кальци цитрат (Calcium Citrate) |
Сүүний хүчил, нимбэгний хүчилтэй нийлэгжүүлсэн шохойн чулуу эсвэл шохой |
| Кальци глюконат(Calcium Gluconate) |
Глюконы хүчилтэй нийлэгжүүлсэн шохойн чулуу эсвэл шохой |
| Кальци лактат (Calcium Lactate) |
Сүүний хүчилтэй нийлэгжүүлсэн шохойн чулуу эсвэл шохой |
| Шүрэн кальц /Coral calcium/ |
Үхэжсэн шүр |
| Лайфстрийм натурал кальци |
Литотамниум калкариум хэмээх далайн ургамал |
Лайфстрийм Натурал Кальци нь цорын ганц баталгаажсан органик кальци
Лайфстрийм Натурал Кальци нь Литотамниум калькариум хэмээх баталгаат органик далайн ургамал юм. Энэ нь өөр хаана ч байхгүй хамгийн сайн шимэгддэг, дээд зэргийн кальци гэдгийг бид итгэлтэй хэлж байна.
- Цорын ганц Баталгаажсан Органик кальци
- Биед тун сайн шимэгдэж, нийлэгждэг – шууд яс руу шингэдэг
- 100% ургамлын гаралтай, сүү агуулаагүй, цавуулаггүй
- Ясны солилцоо, эрүүл байдалд чухал шаардлагатай магни, цайр, бор, селен, фосфор зэрэг эрдсүүдийг байгалийн байдлаар нь агуулсан
- Гидроксиапатит агуулаагүй (нунтагласан үнээний яс)
- Муудахаас сэргийлэгч бодис, нэмэлт нийлэг бодисууд агуулаагүй
- Кальциар асар баялаг ба хавсарсан олон эрдсүүдтэй – байгалаасаа
- Залгихад хялбар, капсултай (эвгүй амт мэдрэгдэхгүй)
- Цэвэр байгалийн гаралтай кальцит хүнс
Лайфстрийм Натурал Кальци сайн шимэгддэг үү?
Тийм. Энэ нь дараах 3 онцгой шинжтэй холбоотой:
- Лайфстрийм Натурал Кальци нь хоол боловсруулах тогтолцоонд сайнаар нөлөөлөх ба хамгийн дээд зэргээр шимэгдэх боломжийг олгодог “зөгийн сархинаг мэт” өвөрмөц бүтэцтэй.
- Лайфстрийм Натурал Кальцийн молекул маш том гадаргуутай. Энэ нь уусалтыг түргэсгэж кальцийн ионжилтыг асар ихэсгэдэг. Гадаргын хэмжээ ихэснэ гэдэг нь үйлчлэх хүрээ ихсэж, биед шимэгдэх нь сайжирна гэсэн үг юм.
- Лайфстрийм Натурал Кальци нь магни, бор, селен, фосфор, цайр, зэс, йодыг давхар агуулдаг, Байгаль Эхийн барьж буй гайхалтай бэлэг юм.
Судалгаа:
Лайфстрийм Натурал кальцийг бусад кальцийн эх үүсвэрүүдтэй харьцуулахын тулд 3 ялгаатай pH орчинд шингэх чанарыг үнэлэх судалгаа хийж үзэхэд Лайфстрийм Натурал кальци бусдаас хамаагүй илүү уусдаг нь батлагдсан бөгөөд дунд чөмөгний ясны жинг хамгийн сайн нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Туршилтанд ионы сонголтот электрод болон хоол боловсруулах замд шингэх чанарыг илүү бодитой хэмждэг тусгайлан бүтээсэн төхөөрөмж ашигласан байна. Энэхүү судалгааны үр дүнгээс Лайфстрийм Натурал Кальци тун сайн шимэгдэж, ашиглагддаг, биед үлдэцтэй бөгөөд яс руу шууд шингэдэг болохыг тодорхой харж болно.
Үр дүн нь аяндаа мэдрэгдэнэ...
“Би Лайфстрийм Натурал Кальцийг сүү ууж чаддаггүй, лактозд тэсвэргүй хүмүүст нэн тохиромжтой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж зөвлөмөөр байна. Миний 2 ойтой хүү сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх боломжгүй учраас ¾ цайны халбага Натурал Кальци хольсон жимсний ундаа л түүний өдрийн кальцийн хэрэгцээг хангадаг юм. Хамгийн чухал нь нунтаг кальци сайн уусдаг учраас хүү маань юм нэмсэн гэж огт анзаардаггүй! Ийм төрлийн кальци шимэгдэлт сайтай, 100% баталгаат органик, мөн ясны эрүүл байдалд тустай бусад олон төрлийн эрдэс бодис агуулсан гэдэг нь үнэхээр таатай санагддаг.” Шалине, Аукланд, Шинэ Зеланд, 2003 оны 2-р сар.
Лайфстрийм Кальцитай хамт Д аминдэм хэрэглэх шаардлагатай юу?
Шаардлагагүй. Учир нь кальцийн шимэгдэлтэнд шаардлагатай хэмжээний Д аминдэм бидний идсэн хоол хүнсээр дамжин биед хуримтлагдсан байдаг. Гэтэл ихэнхи Д аминдэмийн нэмэлтүүдийг амьтны гаралтай түүхий эдээс (хонины ланолинаас) гарган авдаг. Харин Лайфстрийм Кальцийг цэвэр далайн ургамлаас гарган авдаг бөгөөд Д аминдэмийг нэмэлтээр хийдэггүй. Д аминдэм нь нарны гэрлийн нөлөөгөөр биед багахан хэмжээгээр үүсдэг ба өндөгний шар уураг, сүү, загасны тос, нахиалсан үр мөн Лайфстрийм Хлореллаг хэрэглэснээр Д аминдэмийн хэрэгцээгээ хангах боломжтой юм.
|
|
Литотамниум калкариум (Lithothamnium calcareum) хэмээх баталгаат органик цэвэр далайн ургамал (83%), ургамлын гаралтай капсуль (гипромелоз ба ус), дал модны жимснээс гаргаж авсан магни, эрдэс бодис.
Шохойноос гаргаж аваагүй, сүү, генетик инженерийн аргаар гаргасан бодис болон гидроксиапатит агуулаагүй
1. Капсультай кальци: 1 капсульд 300мг цэвэр кальци агуулагдана.
2. Нунтаг кальц:
- 1/4 цайны халбага нунтагт 231 мг цэвэр кальци
- 1/2 цайны халбага нунтагт 462мг цэвэр кальци
- 3/4 цайны халбага нунтагт 693мг цэвэр кальци
- 1 цайны халбага нунтагт 924мг цэвэр кальци тус тус агуулагдана.
Лайфстрийм натурал кальци нь магни, бор, селен, фосфор, цайр, зэс, иод, хүхэр агуулна.
|
|
| Тэжээллэгийн мэдээлэл |
Лайфстрийм Натурал Кальци 30ширхэг ба 60 ширхэгтэй
| Капсул нэг бүрд агуулагдах үндсэн |
найрлагын хэмжээ * |
| Кальци |
300 мг |
| Магни |
28 мг |
| Фосфор |
525мкг |
| Бор |
22мкг |
| Селен |
0.9мкг |
| Цинк |
5.6мкг |
| Зэс |
11.8мкг |
| Сулфур |
2.6 мг |
| Иод |
5.9мкг |
Лайфстрийм Натурал Кальци нунтаг 100гр
| Нэг цайны халбаганд ноогдох үндсэн |
найрлагын хэмжээ * |
| Кальци |
924мг |
| Магни |
79мг |
| Фосфор |
1.7мкг |
| Бор |
70мкг |
| Селен |
2.8мкг |
| Цинк |
62мкг |
| Зэс |
5.6мкг |
| Сулфур |
8.4мг |
| Иод |
56мкг |
|
Лайфстрийм Натурал Кальци нь капсул болон нунтаг гэсэн 2 хэлбэртэй бөгөөд бие махбодод дээд зэргээр шимэгдэж, нийлэгжинэ. Капсулыг шингэнээр даруулж уух буюу нунтагийг хоолонд цацан хэрэглэнэ. Лайфстрийм Натурал Кальцийг хоолны үед ууснаар шимэгдэлт нь илүү сайжирдаг. Сүүн бүтээгдэхүүнгүй дэглэм сахиж байгаа бол кальцийг илүү өндөр тунгаар уух шаардлагатай учраас хувь хүн бүрийн шим тэжээлийн хэрэгцээ өөр өөр байна. Дэлгэрэнгүй зөвлөгөөг мэргэжлийн хүнээс авч болно.
Капсултай Кальци: 1 капсулд 300мг кальци агуулагдана.
Нунтаг Кальци:
¼ цайны халбага нунтагт 231мг кальци
½ цайны халбага нунтагт 462мг кальци
¾ цайны халбага нунтагт 693мг кальци
1 цайны халбага нунтагт 924мг кальци
1 том цайны халбага нунтагт 1155мг кальци тус тус агуулагдана.
Хэрэглэх заалт:
1-11 хүртэлх насны хүүхэд: өдөр бүр ¼ - ½ цайны халбага нунтаг кальци (НК)
12-15 хүртэлх насны хүүхэд: өдөр бүр 1-3 капсул эсвэл ½ - 1 цайны халбага НК
16-гаас дээш насныхан: өдөр бүр 1-3 капсул эсвэл ½ - ¾ цайны халбага НК
Жирэмсэн эмэгтэй: өдөр бүр 2-4 капсул эсвэл ½ - 1 том цайны халбага НК
Хөхүүл эмэгтэй: өдөр бүр 1 цайны халбага НК
Хэрэглэх арга:
Лайфстрийм Натурал Кальцийн нунтгийг ундаа, нарийн боов, хоол хийх явцдаа нэмж өгснөөр кальци болон бусад чухал эрдсийн хэмжээ нэмэгддэг. Лайфстрийм Натурал Кальци нь элдэв амтгүй учир дараах аргаар хэрэглэж болно.
- Лайфстрим Биоактив Спирулина тайвшруулах ундаандаа нэмж өгснөөр илүү үр дүнтэй, кальци ихтэй холимог болно.
- Кальциар баялаг нарийн боов (талх, бялуу, жигнэмэг г.м) хийхийг хүсвэл орцонд нь нунтаг кальци нэмж өгөхөд л хангалттай.
- Жүржийн шүүстэй хольж болно.
- Улаан лоолийн шүүсэнд хийсэн ч болно.
- Кальциар баялаг ундаа хийхэд Лайфстрийм Натурал Кальцийг жимсний шүүс болон гадил жимстэй холин сэгсэрнэ – тун амттай шүү!
- Агшаасан будаа болон эрдэнэшиш дээр цацаж хэрэглэж болно.
Анхаарах зүйлс:
Бага насны хүүхдэд капсултай кальци нь залгихад хүндрэлтэй байдаг тул 1-11 насны хүүхдүүдэд нунтан калци илүү тохиромжтой. Бусад дотуур ууж хэрэглэх эмтэй хавсарган хэрэглэснээр эмийн үр нөлөө буурах талтайг анхаарна уу. Нэмэлт зөвлөгөөг мэргэжлийн эмчээс авна уу.
This text will be replaced
|
| Хэрвээ та манай тогтмол хэрэглэгч бол веб сайт-д нэвтрэн орж тухайн бүтээгдэхүүнээ сонгон сэтгэгдлээ үлдээнэ үү. |
|
|
|
|
Биоактив Спирулина |
 |
Өдөр бүр, өдрийн турш илүү их эрч хүч өгөгч байгалийн супер хүнс
|
|
илүү»»
|
| Савлагаа: |
Үнэ: |
Тоо: |
|
| 100ш (шахмал) |
27,900
|
| 100гр (нунтаг) |
42,900
|
|
|
Органик Спирулина |
 |
Дархлаа тогтолцоог хүчирхэгжүүлж, бие тэнхрүүлэх бүрэн итгэмжлэгдсэн органик супер хүнс
|
|
илүү»»
|
| Савлагаа: |
Үнэ: |
Тоо: |
|
| 200ш (шахмал) |
55,900
|
|
|
Алоэ Вера Шүүс |
 |
Ходоод гэдэс, элэгний эрүүл байдлыг дэмжигч Алоэ Барбаденсисийн цэвэр шүүс 99,7%
|
|
илүү»»
|
| Савлагаа: |
Үнэ: |
Тоо: |
|
| 500мл |
28,900
26,010
|
| 1250мл |
49,900
44,910
|
|
|
|
Алоэ Вера капсул |
 |
Ходоод гэдэсний эрүүл байдлыг дэмжигч Алоэ Барбаденсисийн цэвэр хатаасан шүүс 100%
|
|
илүү»»
|
| Савлагаа: |
Үнэ: |
Тоо: |
|
| 30ш (капсул) |
29,900
|
|
|
Алоэ Вера Шүршигч |
 |
Эрүүл, залуу сайхан арьсны нууц
Цэвэрлэн ариутгана, Тэжээл өгч сэргээнэ, Хорт нөлөөнөөс хамгаална
|
|
илүү»»
|
| Савлагаа: |
Үнэ: |
Тоо: |
|
| 185мл |
22,900
|
|
|
|
|
Aлоэ Вера биеийн Гель |
 |
Арьс арчилгааны төгс шийдэл 100% байгалийн
Цэвэрлэн ариутгана, Тэжээл өгч сэргээнэ, Хорт нөлөөнөөс хамгаална
|
|
илүү»»
|
|
|
|
СиСи Флакс |
 |
Эмэгтэйчүүдийн тусгай хэрэгцээнд зориулсан 3 төрлийн органик хүнсний цуглуулга
|
|
илүү»»
|
| Савлагаа: |
Үнэ: |
Тоо: |
|
| 200гр (нунтаг) |
50,900
|
|
|
|
|
Натурал Селен |
 |
Дархлаа, бамбай булчирхай, нөхөн үржихүйд нэн чухал байгалийн селен
|
|
илүү»»
|
| Савлагаа: |
Үнэ: |
Тоо: |
|
| 30ш (капсул) |
32,900
29,610
|
|
|
Хлорелла |
 |
Хорыг гадагшлуулж, эрүүлжүүлэх онцгой үйлчилгээтэй байгалийн бүтээгдэхүүн
|
|
илүү»»
|
| Савлагаа: |
Үнэ: |
Тоо: |
|
| 90ш (капсул) |
35,900
32,310
|
|
|
Гэдэсний биотик |
 |
Гэдэсний бохирдлыг цэвэрлэж, гэдэсний үйл ажиллагааг эрүүлжүүлэгч байгалийн хүнс
Ислэг+ Пребиотик+Пробиотик
|
|
илүү»»
|
| Савлагаа: |
Үнэ: |
Тоо: |
|
| 200гр (нунтаг) |
52,900
|
|
|
|
|
|
Биоактив Цагаан гаа |
 |
Цусны эргэлтийг сайжруулж, бие гар хөлийн дулааныг нэмэгдүүлнэ. Дотор муухайрч бөөлжих өвчний үед тустай
|
|
илүү»»
|
| Савлагаа: |
Үнэ: |
Тоо: |
|
| 30ш (капсул) |
29,900
|
|
|
Астазан |
 |
Антиоксидантын хаан
Биеийг сэргээж, тамиржуулж, залуужуулах байгалийн өндөр идэвхит бүтээгдэхүүн
|
|
илүү»»
|
| Савлагаа: |
Үнэ: |
Тоо: |
|
| 30ш (капсул) |
55,900
50,310
|
|
|
|
Улаанбуудайн өвс |
 |
Эрүүл мэндийг дэмжих онцгой бүтээгдэхүүн
Ямар ч жимсны шүүснээс илүү шимт бодисын агууламжтай
|
|
илүү»»
|
| Савлагаа: |
Үнэ: |
Тоо: |
|
| 60ш (капсул) |
37,900
|
|
|
Арвайн өвс |
 |
Хүчил-шүлтийг тэнцвэржүүлэгч, шүлтлэг хүнс
|
|
илүү»»
|
| Савлагаа: |
Үнэ: |
Тоо: |
|
| 30ш (капсул) |
25,900
|
| 60ш (капсул) |
37,900
|
| 100гр (нунтаг) |
43,900
|
|
|
Биоактив Үхрийн нүд |
 |
Нүд хамгаалж, тархины үйл ажиллагааг дэмжигч байгалийн бүтээгдэхүүн
|
|
илүү»»
|
| Савлагаа: |
Үнэ: |
Тоо: |
|
| 30ш (капсул) |
86,900
|
|
|
| |
|
|
|
|