Монгол | English
Онлайн мэдээнд бүртгүүлэх
Категориор
 
Ном
Манука тос, саван
Антиоксидант
Цусны эргэлт
Жин зохицуулах
Энерги, Эрч хүч
Дархлаа
Ходоод, Гэдэс дотор
Кальци
Жирэмсэн, хөхүүл
Арьс арчилгаа
Нэрсээр
 
Спирулина
Ургамлын Кальци
Алое бүтээгдэхүүн
Гэдэсний биотик+
Астазан
Хлорелла
Биоактив Үхрийн нүд
Бүтэн биеийн цэвэрлэгээ
ФукоСаи
Манука тос, саван
Хлорелла ба хоргүйжүүлэлт
 Хлореллаг Японд элэгнээс спирт, хүний биеийн эд эсээс хүнд металл (кадми, мөнгөн ус), тодорхой төрлийн пестицид, гербицидүүд, полихлорбифенил (ПХБ/PCBs) зэргийг бие махбодоос зайлуулах зорилгоор эхний эгнээний хоргүйжүүлэх бодисоор маш их хэрэглэгдсээр ирсэн. Хлорофиллийн агууламж ихтэй учраас хлорелла нь гэдэс, цусыг цэвэрлэж, элэг, бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Цусны урсгалаас хаягдлуудыг гадагшлуулдаг болохоор биеийн эсэргүүцлийг сайжруулж, ханиад томуу тусахаас сэргийлнэ. Хлореллагийн хоргүйжүүлэх чадвар нь түүний өвөрмөц эсийн хана, ханатай холбогдсон бодистой холбоотой. Хлореллагийн эсийн хана нь гурван давхаргатай ба голын зузаан давхарга нь целлюлоз бичил ширхэглэг, гадна давхарга нь полимержсэн каротиноид материалыг агуулдаг. Эсийн ханын гадна давхаргаараа хүнд металл, хорт бодисууд, пестицид, гербицидтэй холбогдон, биеэс гадагшлуулна. Цус, гэдэс, элэгний цэвэрлэгээ нь Хлореллаг хэрэглэсэн хэмжээ, тухайн хүний нөхцөл байдлаас шалтгаалаад гурав буюу түүнээс олон сараар хэрэглэсний дараа үр дүн нь мэдэгдэж эхэлдэг. Их тунгаар Хлореллаг хэрэглэхэд гэдсэн дэх мөнгөн усны ялгарлыг дэмжиж, гэдэсний агуулагдахуун дах мөнгөн ус багассаны дараа биеийн бусад хэсгээс гэдэс рүү мөнгөн ус ялгарахаар шилждэг. Доорх судалгаанууд Хлореллагийн хоргүйжүүлэх чадварыг судалсан байна:
  • АНУ-д хийгдсэн нэгэн судалгаагаар хорт гидрокарбон хлордеконыг амьтанд хэрэглэж, дараа нь Хлореллагаар тэжээжээ. Хлорелла нь хлордеконы дахин цусаар эргэлдэхийг саатуулж, биеэс гадагшлалтыг дэмждэг. Судлаачид Хлорелла нь хлордекон төдийгүй түүнтэй ижил бүтэцтэй диоксин, ПСБ зэргийг ч хоргүйжүүлэх үйлчилгээтэй гэж үзжээ.
  • Японд хийгдсэн судалгаагаар хүнд металл кадмийн хордлогын үед хлореллаг өдөрт 8 гр-аар хэрэглэхэд кадмийн ялгаралт өтгөнд 3 дахин, шээсэнд 7 дахин ихэсч байжээ.
  • Шар айрагны исгэгч (brewers yeast)-ийн өсгөвөрт мөнгөн ус, зэс, кадми, ПСБ зэрэг 4 төрлийн хорт бодисуудыг үхүүлэх тунгаар хийхэд Хлореллаг нэмсэн өсгөвөр амьд үлдсэн байна.
  • Японд Шизуока Эмзүйн сургуулийн Т.Нагано эмч харханд кадми агуулсан Хлореллаг өгч, хэрхэн нөлөөлж байгаа талаар судалжээ. Зөвхөн кадми өгсөн хархнуудад өсөлт удааширч байхад Хлореллатай цуг хэрэглэхэд ямар ч сөрөг нөлөө гараагүй байна. Цусан дах кадмийн хэмжээг хэмжихэд Хлорелла нь кадмитай холбогдож, шимэгдэхээс сэргийлжээ.
  • Японы Китакюшү хотын Хүрээлэн буй орчны Бохирдлын судалгаанд Уеда эмч ПСБ-ийн хордолттой 30 өвчтөнд нэг жилийн турш Хлореллаг 4-6 гр-аар хэрэглэжээ. Бүх өвчтөнд ядрах нь багасч, хоол боловсруулалт сайжирч, өтгөн хэвийн ялгардаг болсон байна.
  • Баруун Виржиниагийн Их сургуулийн Анагаах ухааны сургуульд хлордеконоор хордсон хулганад хлорелла нь хорын ялгаралтыг хурдасгаж, хорны хагас задралын хугацааг 40 хоногоос 19 хоног болгон бууруулсан байна.

ПСБ/PCBs

Полихлорт бифенилийг анх үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж эхэлсэн боловч орчны аюултай бохирдуулагч гэдэг нь тогтоогдсон тул зарим орнуудад хориглосон. ПХБ-г дулааны шилжүүлэг, хөргөлтийн системийн тусгаарлах шингэн, электрон хэрэгсэл, резин, будаг, хуванцар, принтерийн хор, инсектицид зэрэгт ашигладаг.

Амьтдад хийгдсэн судалгаагаар ПСБ нь хавдар үүсгэгч, дархлаа, нөхөн үржихүй, мэдрэл, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг нь батлагдсан байдаг

« Буцах
2014 © lifestreamTM Нэвтрэх | Бүртгүүлэх | Холбоо барих