Эрүүл, зөөлөн, өнгөлөг, арьстай байхыг хүн бүр хүсдэг. Гэвч арьсыг яаж зөв арчлах, эрүүл байлгах талаар тэр бүр мэддэггүй. Бидний арьс амьсгалж, өдөр бүр арчилгаа, анхаарал халамж шаардаж байдаг.

Арьс нь хүний биеийн хамгийн том эрхтэн. Өвдөлт болон таагүй, таатай байдал зэрэг ямар нэг мэдрэмжийг бид арьсаараа дамжуулж мэдэрдэг. Мөн биеийн халуун дулааныг тохируулах, нарны цацраг хорт туяанаас хамгаалах, гадны хорт бодисыг биед нэвтрүүлэхгүй байлгах зэрэг олон чухал үүргүүдийг гүйцтгэдэг чухал эрхтэн бол арьс юм.
Орчин үеийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь сайхан үнэр, өнгөтэй болгох, мөн арьсанд нөлөө үзүүлэх зорилгоор төрөл бүрийн химийн бодис найрлагандаа агуулсан бүтээгдэхүүнүүд маш элбэг болсон. Хүмүүс эдгээр бүтээгдэхүүнийг ээлж дараалан сольж хэрэглэснээр өөрөө ч мэдэлгүй арьсаа цочроох, илүү ачаалал өгөх, арьсны хамгаалах давхаргын эсэргүүцэх чадварыг сулруулах, улмаар гадны нян бактери арьсанд нэвтрэхэд хялбар болгож үрэвсэл үүсгэх шалтгааныг бий болгодог.
Духан дээр батга гарах нь хоол боловсруулах болон ходоод-гэдэсний замын асуудал байгааг гэрчилнэ, харин эрүүн дээр батга үүсэх нь гормоны үйл ажиллагаа алдагдсаныг харуулж байгаа хэрэг. Тийнхүү бие эрүүл биш байгаа дохиог арьс өгдөг юм. Тиймээс, хэрвээ өсвөр нас өнгөрч, харин нүүрэн дээр тууралт үүсээд байгаа бол, ид шидийн тос авахаар гоо сайхны барааны дэлгүүр рүү биш, харин дотоод эд эрхтэнүүдээ анхаарч биеийн эрүүл мэндээ анхаарвал зохино.
Хүний биеийн бүтцийн 40% орчим, арьсны 75% орчмыг коллаген хэмээх уураг бүрдүүлдэг. 25 наснаас хойш хүний биеийн коллагений хэмжээ жил бүр 1.5%-иар хорогдож байдаг. Коллагены дутагдал нь нас ахих тусам гарах хүндрэлүүд болон арьс үрчлээтэх, бие хөших, үс, хумс өнгөө алдах зэргийн үндсэн шалтгаан болдог.
Бид арьсны коллагенийг нөхөн төлжүүлэх 100% байгалийн гаралтай, өнгө, үнэр оруулагч болон бусад нэмэлт химийн хольцгүй арьс арчилгааны зуун наст “Алоэ Вера” бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.
Мөн биеийн дотоод бохирдлоо цэвэрлэснээр арьсыг дотроос нь гэрэлтсэн тунгалаг, эрүүл байлгах биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.