Байгалийн Супер Хүнс

Нууц үгээ мартсан?

Бүртгүүлэх
32-0202
Таны захиалгад
- - бүтээгдэхүүн байна.
Нийт төлбөр: 0.00төг
Хүргэлт үнэгүй!
Нүүр хуудас Бүтээгдэхүүнүүд Мэдээ, Мэдээлэл Хаанаас авах вэ? Асуулт & Хариулт Холбоо барих
Бүтээгдэхүүнүүд
» Биоактив Спирулина
» Органик Спирулина
» Ургамлын Кальци
» Алоэ Вера Шүүс
» Алоэ Вера капсул
» Алоэ Вера Шүршигч
» Aлоэ Вера нүүрний Гель
» Aлоэ Вера биеийн Гель
» СиСи Флакс
» Натурал Витамин С
» Натурал Селен
» Хлорелла
» Гэдэсний биотик
» Хүүхдийн гэдэсний биотик
» Биоактив Цагаан гаа
» Ийзи Травел
» Астазан
» Улаанбуудайн өвс
» Арвайн өвс
» Биоактив Үхрийн нүд
Имэйл лист-д нэгдэх

Бүтээгдэхүүн захиалах
32-0202 утсаар
энд дарж онлайнаар
Мэдээ, Мэдээлэл
Синтетик витамин хэрэглэсэээр байх уу?
Дийлэнх олон төрлийн витамины цуглуулга нь синтетик аргаар үйлдвэрлэгдсэн байдгийг та мэдсэн үү? Энэ нь: Тэдгээрт агуулагдаж байгаа тэжээллэгийн бодис нь байгалийн гаралтай биш үйлдвэрийн буюу лабораторт боловсруулагдсан байдаг гэсэн үг. Шинжлэх ухаан нь энгийндээ хэлбэл байгалийн гаралтай тэжээлийг дахин үйлдвэрлэх боломжгүй бөгөөд витамин амин дэмүүд нь үйлдвэрийн аргаар дахин боловсруулалтад орсон үед үр дүнтэй үйлчилдэггүй гэдгийг баталж байна.
Тогтмол хэрэглээ + 20% Бонус
Манай компани сар бүр худалдан авалт хийдэг тогтмол хэрэглэгчиддээ бонус буюу урамшуулал олгох системээ илүү танд ойр - хүртээмжтэй байлгах зорилгоор шинэчиллээ.
илүү »
Онлайн зөвлөгөө

Хэрэглэгчдийн сэтгэгдэл:
Хлорелла
Сэтгэгдэл:
Sain bn uu ene buteegdehuuniig Hohuul hun hereglej bolohuu? Huuhed yamar negen hor nolootoi yu?...
Т.Мөнхцэцэг
Биоактив Спирулина
Сэтгэгдэл:
Би Биоактив Спирулинаг сүүлийн 2 сарын турш хэрэглэж байна. Энэ бүтээгдэхүүн надад маш их таала...
А.Ариунболд
Зүрх судас, Бамбай
Өнөөгийн нийгмийн амьдралаас үүдэлтэй бухимдал стресс хүн амыг зүрхний өвчлөлд өртөх шалтгаан болж байна гэдэг. Гэтэл зүрхний өвчнүүдийн гол шалтгаан нь цусны судаснуудын бөглөрөл байдаг.
Тэгвэл судасны бөглөрөл хэрхэн бий болдог вэ?

Судасны хананд хэрэггүй зүйлүүд наалдан хуримтлагдсаар судасны ханыг бохирдуулан улмаар гэмтээж, цусны чөлөөтэй гүйх урсгалыг саатуулдаг. Цус бүрэн хэмжээгээр хүний биемахбодид эргэлдэж чадахгүйгээс наад зах нь хөл гарын үзүүрт цус бүрэн хүрч чадахгүйгээс элдэв өвчин үүсэх суурь болдог. Тиймээс цусны судасны ханыг цэвэр байлгах гол үндэс нь хоол хүнс юм.

Зүрх ба цус дамжуулах тогтолцоо

 Зүрх судасны тогтолцоо нь цусыг бүх бие махбодиор дамжуулж, хүчил төрөгч болон тэжээлийн бодисуудыг хэдэн тэрбум эсүүдэд хүргэж, тэнд бий болсон хортой бодисуудыг зайлуулах үүрэгтэй. Судсуудаар дамжиж буй цус нь хэдэн мянган замыг туулж хүний зулай хэсгээс эхлээд хөл, гар хүртлэх бүх эсүүдэд хүрч үйлчилдэг байна.
Хүний бие махбоди гэсэн том тогтолцоог дүүргэж байдаг цусны хэмжээ нь дунджаар 4.5-6.5 л байдаг. Амарч байх үед цусны эргэлдэх хурд нь 1 минутанд нэг удаа бүтэн тойрдог бол идэвхтэй хөдөлгөөн болон дасгал сургуулилт хийж байгаа үед цусны эргэлтийн хурд нь бие махбодиор 8-9 удаа бүрэн эргэлддэг. Шатаж боловсруулагдсан хортой бодисуудыг зайлуулах, эсүүдийг шаардлагатай эрчим хүчээр хангахын тулд ийм хурд зайлшгүй шаардлагатай байдаг ажээ.

Зүрхний бүтэц, үүрэг

Жижигхэн хэрнээ асар их ажлыг гүйцэтгэдэг булчинлаг эрхтэн бол зүрх. Зүрх бол булчинлаг шахуурга бөгөөд бүх биемахбодиор дамжин эргэлдэх цусны хэзээ ч үл тасалдах урсгалыг байнга найдвартай хангаж байх нь түүний үүрэг юм. Цусны хамгийн чухал үүрэг бол хүчилтөрөгч, шим тэжээлийн бодисуудыг эдүүдэд тээвэрлэн хүргэх явдал юм. Хүчилтөрөгч эхлээд уушгинд ордог. Хүчилтөрөгчөөр баяжуулагдсан цус зүрхэнд очиж, улмаар бүх эдүүдийг хүчилтөрөгчөөр хангадаг. Хөхдүү өнгөтэй, хүчилтөрөгчөөр хомс болсон цус буцаж зүрхэнд очоод, тэндээсээ дахин буцаж уушиг руу шахагдаг. Хүчилтөрөгчөөр баяжуулагдсан цус бол улаан өнгөтөй байхад хомс нь хөхдүү өнгөтэй байдгийг та эндээс анзаарсан байх.
Ийнхүү зүрх нь хүчилтөрөгчөөр баяжсан цусыг уушганд, хүчилтөрөгчөөр хомс цусыг эдүүдээ нэг зэрэг хүлээн авч байдаг. Эдгээр урсгалуудыг ялган зааглахын тулд зүрх нь булчинлаг ханаар баруун, зүүн хоёр хэсэгт хуваагддаг ба энэ хоёр хэсэг тул бүрдээ нэг нэг ховдол, тосгууртай байдаг. Тосгуурууд нь нимгэн ханатай байх бөгөөд үндсэндээ агуулах савны үүрэгтэй бол, ховдлууд нь шахуургын үүргийг гүйцэтгэдэг.

Тараагуур болон хураагуур судаснууд

Эргэлдэж байгаа цус бол эс эдүүдийг шим тэжээлийн бодисоор болон хүчилтөрөгчөөр хангаж, хортой, хэрэггүй бодисуудаас нь байнга цэвэрлэх үүрэгтэй. Үүнийг биөлүүлэхийн тулд цус тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэгч олон тооны судаснууд биеэр тархсан байдаг. Зүрхнээс гарч байгаа цусыг тээвэрлэгч судсуудыг тараагуур судаснууд гэдэг бол эдгээр зүрхэнд ирэх цусыг тээвэрлэн авчирдаг судаснуудыг хураагуур судаснууд гэдэг. Хамгийн том тараагуур судас бол тол судас буюу аорта бөгөөд тэр нь зүрхнээс гарч байгаа цусыг тээвэрлэгч гол судас ба гол судаснаа олон тооны судаснууд салбарлан гарч, биемахбодийн бүх хэсгүүдийг цусаар хангадаг. Хамгийн жижиг судаснуудыг хялгасан судас гэх ба тэдгээрийн ихэнхийг зөвхөн бичил дуран авиагаар л харах боломжтой юм.

Чухамхүү эдгээр хялгасан судаснууд л хүчилтөрөгч болон тэжээлийн бодисуудыг тээвэрлэдэг ба хялгасан судаснууд хураагуур судас болон нэгдэж, хүчилтөрөгч нь хомсдсон цусыг зүрхэнд тээвэрлэн хүргэдэг. Зүрхэнд очиж цэвэрлэгдэхээр яваа хортой бодисуудын ихэнх нь замдаа бөөрөнд очиж шүүгдэн шээстэй цуг бие махбодиос гадагшлуулагддаг. Өөр нэг хортой бодис болох нүүрсхүчлийн давхар исэл нь уушгаар дамжин зайлагддаг.

Цусны эргэлт

Амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнүүдээр дүүрсэн цус хураагуур судсаар дамжин зүрхэнд буцаж ирээд уушигны тараагуур судсаар дамжин уушгинд очдог. Энд ирсэн цус нүүрс хүчлийн давхар ислийг ялгаруулаад, амьдралыг тэтгэгч хүчилтөрөгчөөр баяждаг.Тиймээс тамхи татах нь түүнийг бохирдуулдаг байна. Дараа нь цус дахин зүрхэнд ирж, гол судсаар дамжин бүх биеэр тархдаг. Хоол боловсруулах тогтолцооноос ирсэн бүх цус үүдний хураагуур судас буюу элгээр дамжин өнгөрдөг. Цус бүх биеэр тархан эргэлдэх үйл явц маш энгийн.

Зүрхнээс гараад зүрхэнд цус дахин буцаж ирдэг хоёр төрлийн цусны эргэлт байдаг. Нэг дэх нь зүрхнээс гарсан цус эдүүд, гар болон хөлийн хэсэг, дотор эрхтэнүүдэд очоод буцаж зүрхэнд ирдэг цусны их эргэлт, нөгөө нь зүрхнээс гарсан цус уушигнуудад хүрээд буцаж зүрхэнд ирдэг цусны бага эргэлт билээ. Тараагуур судаснууд нь зүрхнээс ирж байгаа даралт ихтэй цусыг шууд хүлээн авдаг тул түүн дэх даралт нь хураагуур судаснууд дахь цусны даралтаас мэдээж илүү байдаг.

Зүрхний цохилтын хэмнэл

Зүрхний доод хэсэг нь цээжний дунд шугамнаас яльгүй зүүн талд байдаг тул цээжний зүүн хэсэгт түүний дууг сонсож болдог. Гэхдээ зүрхний үндсэн хэсэг нь цээжний эсийн төв хэсэгт байрласан байдаг. Эрүүл зүрхэнд нэг хэмнэлээр цохидог. Гол тараагуур судас маш өнгөцхөн өнгөрдөг бугуйны орчмоор зүрхний цохилт буюу судасны лугшилтыг мэдэрч болдог. Насанд хүрэн хүний судасны хэвийн лугшилтын тоо нь 1 минутанд 72 удаа байдаг.

Цохилт болгоныхоо дараагаар зүрх амардаг. Хэрвээ хүн 40 настай гэж бодвол түүний зүрх 8 жил амарсан байдаг. Хэрвээ хүний зүрх эрүүл бол цусны эргэлт ч бас сайн байх бөгөөд зулайнаас авахуулаад хөл, гарын үзүүр хүртэлх биеийн бүх хэсгүүд цусаар сайн хангагддаг. Энэ нь гар, хөл үргэлж дулаан байна гэсэн үг бөгөөд тэдгээрийн дулааны хэм цаг агаарын өөрчлөлтөөс хамаардаггүй тогтмол байдаг. Аялал зугаалгаар явах, дугуй унах зэрэг нь цусны эргэлтийг сайжруулж, судас бөглөрөхөөс, нэн ялангуяа тараагуур судаснуудыг бөглөрөхөөс сэргийлдэг. Хэрвээ хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэж байгаа ханасан өөх тосыг, ургамлын тос мэтийн ханаагүй өөх тосоор орлуулвал цусны судаснууд холестериноор бохирдохоос сэргийлж чадна.

Зүрхний өвчин гэж юу вэ?

Зүрх эрүүл байвал хүн эрүүл байх болно. Хүн буруу холлож, өдөр тутам биеийн хөдөлгөөн хийхгүй бол судасны хануудад холестерин ихээр хуримтлагддаг. Эдгээр хуримтлалууд нь судасны ханыг гэмтээж, шар сорви үүсгэх ба үүссэн сорви нь холестерин болон эрдэс бодисууд улам ихээр наалдан хуримтлагдана. Үүнийг судас хатуурах өвчин гэдэг. Байх ёстой хэмжээндээ уян хатан, зөөлөн байхыноронд судасхатуурч, хэврэгболдог. Хуримтлагдсан зүйлүүд нь судасны ханын хөндийг нарийсгаж, улмаар түүгээр урсан өнгөрөх цусны хэмжээ буурч, хурд нь саардаг. Хэрвээ судасны хананд хуримтлагдсан зүйлүүд нь ихсэж бүлэн үүсгэвэл цусны судас бүхэн бөглөрөх аюултай юм. Зүрхний тараагуур судаснуудын нэгэнд нь бүлэн үүсвэл титмийн бүлэн буюу титмийн бөглөрөл үүснэ. Энэ тохиолдолд зүрхний цус очихоо больсон тэр хэсэгт хүчилтөрөгчийн дутагдал үүсэж, зүрхний өвчнүүд үүсэх шалтгаан болдог.

 
Натурал Селенонцлох
Селен бол хүний эрүүл мэндэд маш чухал химийн элемент юм. Хүний бие өөрөө селен гаргах боломжгүй бөгөөд хоолоор дамжуулан авдаг.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
30ш (капсул) 32,900
Биоактив Цагаан гаа
Цагаан гаа нь өвлийн зэврүүн хүйтэнд биеийг дулаацуулах увидастай. Хятад,Түвдийн анагаах ухаанд чухал байр суурийг эзэлдэг бөгөөд олон төрлийн уламжлалт эмийн үндсэн орц нь болдог.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
30ш (капсул) 29,900
2009 © lifestreamTM "БиоХэлфМонголиа ХХК"; Холбоо барих: 32-0202, 9661-9055