Байгалийн Супер Хүнс

Нууц үгээ мартсан?

Бүртгүүлэх
32-0202
Таны захиалгад
- - бүтээгдэхүүн байна.
Нийт төлбөр: 0.00төг
Хүргэлт үнэгүй!
Нүүр хуудас Бүтээгдэхүүнүүд Мэдээ, Мэдээлэл Хаанаас авах вэ? Асуулт & Хариулт Холбоо барих
Бүтээгдэхүүнүүд
» Биоактив Спирулина
» Органик Спирулина
» Ургамлын Кальци
» Алоэ Вера Шүүс
» Алоэ Вера капсул
» Алоэ Вера Шүршигч
» Aлоэ Вера нүүрний Гель
» Aлоэ Вера биеийн Гель
» СиСи Флакс
» Натурал Витамин С
» Натурал Селен
» Хлорелла
» Гэдэсний биотик
» Хүүхдийн гэдэсний биотик
» Биоактив Цагаан гаа
» Ийзи Травел
» Астазан
» Улаанбуудайн өвс
» Арвайн өвс
» Биоактив Үхрийн нүд
Имэйл лист-д нэгдэх

Бүтээгдэхүүн захиалах
32-0202 утсаар
энд дарж онлайнаар
Мэдээ, Мэдээлэл
Синтетик витамин хэрэглэсэээр байх уу?
Дийлэнх олон төрлийн витамины цуглуулга нь синтетик аргаар үйлдвэрлэгдсэн байдгийг та мэдсэн үү? Энэ нь: Тэдгээрт агуулагдаж байгаа тэжээллэгийн бодис нь байгалийн гаралтай биш үйлдвэрийн буюу лабораторт боловсруулагдсан байдаг гэсэн үг. Шинжлэх ухаан нь энгийндээ хэлбэл байгалийн гаралтай тэжээлийг дахин үйлдвэрлэх боломжгүй бөгөөд витамин амин дэмүүд нь үйлдвэрийн аргаар дахин боловсруулалтад орсон үед үр дүнтэй үйлчилдэггүй гэдгийг баталж байна.
Тогтмол хэрэглээ + 20% Бонус
Манай компани сар бүр худалдан авалт хийдэг тогтмол хэрэглэгчиддээ бонус буюу урамшуулал олгох системээ илүү танд ойр - хүртээмжтэй байлгах зорилгоор шинэчиллээ.
илүү »
Онлайн зөвлөгөө

Хэрэглэгчдийн сэтгэгдэл:
Хлорелла
Сэтгэгдэл:
Sain bn uu ene buteegdehuuniig Hohuul hun hereglej bolohuu? Huuhed yamar negen hor nolootoi yu?...
Т.Мөнхцэцэг
Биоактив Спирулина
Сэтгэгдэл:
Би Биоактив Спирулинаг сүүлийн 2 сарын турш хэрэглэж байна. Энэ бүтээгдэхүүн надад маш их таала...
А.Ариунболд
Кальци
ТА ДАЛАЙН УРГАМЛЫН ГАРАЛТАЙ КАЛЬЦИЙН ТАЛААР МЭДЭХ ҮҮ?
Кальци бол хамгийн хэрэгцээтэй эрдэс давс

Кальцийн бэлдмэлийг яагаад нэмэлтээр хэрэглэх шаардлагатай вэ?

Кальци нь хvний биед өдөр бvр шаардлагатай байдаг, өдөр тутмын доз нь милиграммаар бус граммаар хэмжигддэг цорын ганц микроэлемент юм. Хүний биед 1200 грамм буюу биеийн нийт жингийн 1.9 хувьтай тэнцэх хэмжээтэй кальци байдаг. 99% нь  яс, шүд, хумс, үсэнд  агуулагддаг.
Бид ясыг огт өөрчлөгддөггүй гэж төсөөлдөг ч тийм биш, хүний яс амьдралын туршид байнга элэгдэж, шинэ эсээр нөхөн төлжиж байдаг. Үнэн хэрэгтээ, бидний араг яс ойролцоогоор 7 жил тутамд бүхлээрээ шинэчлэгддэг гэнэ!

Хvvхдийн өсвөр насны vед бие организмд нь өдөрт 1,2 г кальци шаардлагатай байдаг. 25 наснаас хойш кальцийн хэрэгцээ багасч 0,8 г болдог ч жирэмсэн эмэгтэйчvvдэд 1,2 г, хөхvvл эхчvvдэд 1,5 г кальци шаардлагатай байдаг. 50 дээш насны эмэгтэйчvvдэд мөн ясны сийрэгжилтээс сэргийлэхийн тулд тэр хэмжээний кальци хэрэглэх шаардлагатай болдог.

Хүн хангалттай хэмжээгээр кальци хэрэглэхгүй бол биемахбоди нь бусад гол эд, эрхтнүүдийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй кальцийг шууд яснаас авч эхэлдэг.
Кальци дутагдвал гар, хөл бадайрч, хумс хугарамтгай болох, яс сийрэгжих, толгой өвдөх, зүрх дэлсэх, даралт ихдэх, нойргүйдэх, цочимтгой болох, булчин шөрмөс татах, сандрах, гэнэт түгших, шүд хэврэгших, хугарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.    
   
Кальци биднийг ямар өвчин эмгэгээс биднийг авардаг вэ?

1. Шүд цооролт
Шүдний хатуу эд болох паалангийн найрлагад кальцийн эрдэс ордог. Кальцийн дутмагшил нь паалангийн талстууд хэврэг болоход нөлөөлдөг. Үүний улмаас шүдний цооролд тэсвэрлэх чадвар суларч улмаар шүд цооролд өртдөг.

2. Ясны сийрэгжилтээс
Энэ нь ясны нягтрал багассаны улмаас vvсдэг даамжирсан явцтай хvнд хэлбэрийн өвчин юм. Энэ өвчин нь соёл иргэншлийн шалтгаантайгаар хvн төрөлхтөний дунд их хэмжээгээр тархаад байна. Гэвч энэ өвчнөөс урьдчилан сэргийлж болдог. Кальци төрлийн бэлдмэл, сvv цагаан идээ, биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний тусламжтайгаар энэ өвчнөөр өвчлөхгvй байх боломжтой.

3. Даралт ихсэх өвчин
Кальцийн дутмагшилаас шалтгаалан даралт ихсэх нь цөөнгvй. Үе үе даралт чинь ихдээд тогтворгvй байвал нэг долоо хоног кальцийн глюконат, глицерофосфат кальци өдөрт 1,5 г-аар хэрэглээд үз. Хэрэв даралт тогтворгүйжих нь гайгүй болж байвал хvнсэндээ кальци агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг ихэсгээрэй.

4. Бvдvvн гэдэс ба нойр булчирхайн хорт хавдраас сэргийлнэ
Сvvлийн vед энэ өвчнvvдэд өртөх эрсдэл өндөр хvмvvст эмч нар кальцийн төрлийн бэлдмэлvvд хэрэглэхийг зөвлөх болсон. Тvvнчлэн эдгээр хvмvvс кальцийн зэрэгцээ магни, фосфороор баялаг хvнс хэрэглэх хэрэгтэй.

Хэнд кальци илvv шаардлагатай вэ?


1. Хөдөлгөөн багатай хvмvvс.
Хэдхэн өдөр хэвтэрийн дэглэм сахихад л кальцийг их хэмжээгээр алддаг. Тvvнчлэн суугаа ажил эрхэлдэг хvмvvс ч кальцийн шимэгдэлт багатай байдаг тул нэмэлтээр кальци агуулсан нэмэлт тэжээл хэрэглэх нь чухал.

2. Стресстэй болон өвчтэй хvмvvс

Уур бухимдал, стресс, халдварт өвчин зэрэг нь хоол хvнснээс авах эрдсийн шимэгдэлтийг бууруулдаг. Энэ хvмvvс ч кальцийн бэлдмэл хэрэглэх шаардлагатай.

3. Фитнесс болон саунд дурлагчид

Кальци хөлсөөр бусад эрдсийн хамт гадагшилдаг. Идэвхтэй дасгал хөдөлгөөний үед улам ихээр гадагшилдаг. Иймд дасгал хийхийн зэрэгцээ эрдэсжvvлсэн ус, хvйтэн сvv, тараг хэрэглэж байх нь зeв.

Гэдэс цэвэрлэх туулгах, цай, бэлдмэл хэрэглэсний дараа
Гэдэс цэвэрлэх эмчилгээний vед их хэмжээгээр эрдсийн алдагдал болдог. Иймд гэдэс цэвэрлэсний дараа Кальцийн бэлдмэл эсвэл сүү тараг хэрэглээрэй.
Кока кола уух дуртай хvмvvс
Хийжүүлсэн ундаа нь фосфат ихээр агуулдаг бөгөөд энэ нь кальцийн шимэгдэлтийг бууруулдаг. Сvvлийн vед Олимпийн аваргад зориулсан ундаа гээд Кока Колаг рекламдах болж. Гайхалтай!

Ясны эрүүл байдлыг хадгалахын тулд хангалттай хэмжээний кальцийг бид нэмэлтээр хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ ямар төрлийн кальцийн бэлдмэл хэрэглэх вэ? гэдэг нь маш чухал.

Кальцийн ямар төрлүүд байдаг вэ?

Кальцийн бэлдмэлийн шошгон дээр тухайн кальцийн төрлийг тодорхойлсон байдаг.
Кальцийн төрөл      Юунаас гаралтай
Кальци гидроксиапатит(Calcium Hydroxyapatite) Няцалж нунтагласан үнээний яс
Кальци карбонат(Calcium Carbonate) Шохойн чулуу буюу тундасжуулсан шохой
Кальци цитрат   (Calcium Citrate) Сүүний хүчил, нимбэгний хүчилтэй нийлэгжүүлсэн шохойн
чулуу эсвэл шохой
Кальци глюконат(Calcium Gluconate) Глюконы хүчилтэй нийлэгжүүлсэн шохойн чулуу эсвэл шохой
Кальци лактат (Calcium Lactate) Сүүний хүчилтэй нийлэгжүүлсэн шохойн чулуу эсвэл шохой
Шүрэн кальц /Coral calcium/ Үхэжсэн шүр
Лайфстреам  натурал кальци Литотамниум калкариум хэмээх далайн ургамал

Хүний биед эрдэс нь чулуулаг байдлаараа шимэгдэж (ургамлынхтай адил) чаддаггүй учир бид кальцийн хэрэгцээгээ хангахын тулд есөн жорын хүчилтэй урвалд оруулсан чулуу залгих ёстой гэж үү?  Хүнс судлаачид болон эрдэмтэд байгалийн гаралтай хүнснээс гаргаж авсан кальци нь “удаан хугацаанд хэрэглэхэд хамгийн тохиромжтой кальцийн хэлбэр” гэдгийг тогтоосон байдаг.
Ургамлын Кальционцлох
Хоол судлаачид болон эрдэмтэд ургамлын байгалиас гаралтай кальци нь удаан хугацааны кальцийн хэрэглээний хамгийн тохиромжтой нь гэдэгтэй санал нэгдээд байна. 100% байгалийн гаралтай кальцийг байгалиас нь авч хүнсэндээ хэрэглэж буй кальци нь лабораторийн аргаар хүний гараар бүтээгдсэн кальцаас хол давуу чадвартай юм.
илүү»»
Савлагаа: Үнэ: Тоо:
30ш (капсул) 27,900
60ш (капсул) 45,900
100гр (нунтаг) 30,900
2009 © lifestreamTM "БиоХэлфМонголиа ХХК"; Холбоо барих: 32-0202, 9661-9055